Гэгээн цагаан өдрөөр буудалцаан болж, зургаан хүний амь нас үрэгджээ | DAAM.MN

15/10/2021 7284

Ливаны нийслэл Бейрут хотын төвд өчигдөр гэгээн цагаан өдрөөр буудалцаан болж, зургаан хүний амь нас үрэгдэн 32 хүн шархджээ. Лалын шашны шийт урсгалыг шүтдэг “Хезболла”, “Амаль” бүлэглэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байх үед Ливаны зэвсэгт хүчний Христийн шашантай мэргэн буучид жагсагчид руу гал нээсэн байна. “Хезболла”, “Амаль” бүлэглэл ноднин боомтод болсон дэлбэрэлтийн талаар Шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байсан аж.

Хэвлэлүүд Ливаны зэвсэгт хүчнийг улс оронд эмх замбараагүй байдал үүсгэх гэлээ хэмээн буруутгаж байгаа бол Ливаны зэвсэгт хүчин энэ буруутгалыг эрс үгүйсгэжээ.

Тус улсад 219 хүний амийг авч одсон аймшигтай дэлбэрэлт өнгөрсөн жил болсон. “Хезболла” бүлэглэл энэ хэргийг шийдэхдээ шүүгч хэтэрхий нэг талыг барьсан хэмээн буруутгаж байгаа юм. Одоогоор дээрх хэргийн хариуцлагыг хэн ч үүрээгүй хэвээр байгаа бөгөөд иргэдийг хагаралдуулж, улс төрийн хямрал рүү түлхэхэд ойрхон ирээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Их Британи Африкийн зургаан орныг аялал жуулчлалын улаан жагсаалтдаа оруулна | DAAM.MN

ЛОНДОН. /Euronews/. Их Британи “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын

26/11/2021

ДЭМБ: Африкийн эмнэлгийн ажилтнуудын 27 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна | DAAM.MN

ЖЕНЕВ. /ABC/. Африк тивд “COVID-19” цар тахалтай тэмцэх галын шугамд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтн

26/11/2021

Словак хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн Европын хоёр дахь улс болжээ | DAAM.MN

БРАТИСЛАВ. /Euronews/. Словакт “COVID-19” халдварын шинэ тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт 1

25/11/2021