
Колорадогийн Ийглиэс Нью Жерсигийн Ниуаркруу гуравдугаар сарын 8-нд нисч байсан онгоц Денверт ослын буулт хийжээ. Учир нь онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч найтаасанд бусад зорчигчид үймж, сандарцгаан эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээс үзэхэд тус онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч найтааж, ханиаж байсанд ойрхон сууж байсан бусад бүх зорчигчид түүнийг Covid-19 вирусийн халдвар авсан байх вий хэмээн айж сандарцгаасан байна. Денверийн цагдаагийн газрынхан онгоцноос бүдүүлэг авир гаргасан гурван зорчигчийг буулгаж саатуулжээ.
Мэргэжилтнүүд найтаасан зорчигчийн харшил хөдөлсөн хэмээн үзсэн байна. Тухайн зорчигч огт халуураагүй бөгөөд нислэгээ цааш үргэлжлүүлж болохоор болжээ.