Францын улс иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргалаа |DAAM.MN

17/03/2020 361

Францын эрх баригчид мягмар гарагаас эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргасан байна. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Иргэдээ мөнгөгүй болгохгүйн тулд маргаашнаас эхлэн ус, хий, цахилгааны төлбөрийг авахгүй байхаар шийдлээ” хэмээн мэдэгджээ. 

Европын холбоо өнөөдрөөс эхлэн гадаад хилээ хааж, Франц улс дотоодын хөдөлгөөнөө бүрэн хязгаарлаж байгаа талаар Ерөнхийлөгч Макрон хэлсэн байна.

Хилийн хязгаарлалтыг 15 хоногийн хугацаатай тогтоохоор болсон бөгөөд нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ. Хэрвээ энэ журмыг зөрчвөл хариуцлага хүлээх аж. 

Эммануэль Макрон “Бид урьд хожид байгаагүй зүйл та бүхнээс гуйж байгаагаа ойлгож байна. Гэвч нөхцөл байдал ингэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Бид дайны талбар дээр байна” гэв. 

Тэрбээр Францад явуулах хоёр дахь шатны орон нутгийн сонгуулийн санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэж, тус улсад явуулж буй тэтгэврийн шинэчлэлийг түр зогсоогоод байна. 

Францад хоногийн дотор халдвар авсан хүний тоо 1200-гаар нэмэгдэж 6600-д хүрчээ. Энэ халдварын улмаас 148 хүн хорвоог орхисон байна. 

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ

Өнөөдөр шинээр хоёр яам байгуулах төслийг дэмжлээ | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зас

21/10/2021

У.Хүрэлсүх: Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас багагүй хэмжээний хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлтөд зориулж тодорхой үр дүнд хүрнэ | DAAM.MN

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүү

21/10/2021

Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ | DAAM.MN

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 13 тохиолдол

21/10/2021