Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, санхүүжилтийн шинэчлэлийн ажлыг эхлүүллээ | DAAM.MN

22/10/2021 59

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, салбарын бодлого, санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолыг батлуулсан нь салбарын шинэчлэлийн эхлэлийг тавьсан. Шинжлэх ухаан, технологийн салбарынхны ирэх жилүүдэд хийх шинэчлэлийн ажлууд:

1. Санхүүжилтийн олон талт эх үүсвэр бүхий үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоог бий болгох

2. Шинжлэх ухаан, технологийн санг Ажлын алба болгон менежментийг сайжруулж, хамтын ажиллагааны зарчмуудыг илүү тодорхой болгох

3. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндэсний чиглэлийг тогтоох, өрсөлдөх чадвар, санхүүжилтийг нэмэгдүүлэх

4. Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшиж байгаа 18 га газрыг зориулалтын дагуу ашиглуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэх

5. Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлэх

6. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн судалгаа, шинжилгээний ажлын мэдээллийг ил тод болгон, төслийн үнэлгээг сайжруулах, судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах

7. Залуу судлаачдыг дэмжих чиглэлээр анхаарч, Боловсролын зээлийн сангаас магистр, докторын тэтгэлэгт эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу ажилтан нарыг хамруулах.

Уулзалтын төгсгөлд БШУ-ы сайд шинээр байгуулагдсан Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Технологийн инкубатор, төсвийн эх үүсвэрээр санхүүжих Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, Дулааны техник, үйлдвэрлэлийн хүрээлэнгүүдэд Засгийн газрын 299 дүгээр тогтоолыг гардуулан өглөө.

Холбоотой мэдээ

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно | DAAM.MN

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол У

25/11/2021

Эрхүү хоттой хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа | DAAM.MN

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуула

24/11/2021

Цэцэрлэгийн ээлжийн багш нарын саналыг сонслоо | DAAM.MN

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай са

23/11/2021