Маргаашнаас ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ | DAAM.MN

22/10/2021 448

Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 25-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021