Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

22/10/2021 221

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай. Түүнчлэн УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, УИХ-ын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Харин Олон улсын парламентын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллагын сонгуульт ажилд сонгогдвол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалттай байгаа юм байна. Үүнийг өөрчлөхөөр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Б.ЭНХБАЯР: -2020 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүд тангарагаа өргөсний маргааш УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад гишүүд ТББ-ын ажлыг давхар хашиж болохоор болгосон. Энэ эрх ашгийн зөрчил үүсгэсэн зохицуулалт. УИХ төсөв баталдаг. Зарим ТББ төсвийн хөрөнгөнөөс зарцуулах эрхтэй байдаг. Төсвөө өөрсдөө баталчихаад өөрсдөө зарцуулна гэсэн үг. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Өмнөх жилийн байдлаар энэ УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг гэсэн судалгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарсан байна лээ. Үүнийг хориглох заалтыг энэ төсөлд оруулж болох уу?

Х.БУЛГАНТУЯА: -Миний хувьд үүн дээр татгалзах зүйл алга. Ер нь ашиг сонирхлын асуудлыг ганцхан ТББ дээр ярихгүй. Харилцан хамааралтай этгээд, гэр бүлийн хүмүүсийнх нь бизнестэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахад оролцдоггүй, тэр чиглэлээр хууль санаачилдаггүй байх ёстой. Төсвөөс санхүүждэг ТББ-д орж ажиллах нь зөрчил үүсгэнэ. Харин төгсөгчдийн холбоо, орон нутгийн ТББ-д ажиллах нь зөрчил үүсгэхгүй. Үүнийг зохицуулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохи

26/11/2021

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна | DAAM.MN

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

26/11/2021

Э.Энхсайхан 134 тамирчнаас 75 дугаар байрт оров | DAAM.MN

Олон улсын биатлоны холбооны "IBU Cup" тэмцээн өнөөдөр Шведийн Идред эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн

26/11/2021