Нийт халдвар авагсдын тоо 218’732 боллоо | ДААМ.МН

19/03/2020 738

Дэлхий даяар нэг өдрийн дотор 20’501 хүн шинээр халдвар авч нийт халдвар авагсдын тоо 218’732 боллоо. Мөн нэг өдрийн дотор дэлхийд 965 хүн нас барсны 475 нь Италид байв. Энэ нь Италид нэг өдрийн дотор хүн нас барсан хамгийн их тоо бөгөөд дэлхий даяарх нас барагсдын тоо 8943 боллоо.

Мөн Испанид 105,

  • Иранд 147,
  • Францад 89,
  • АНУ-д 41,
  • Британид 33,
  • Нидерландад 15, 
  • Индонезид 12 хүн дахин нас баржээ.

Харин шинээр 

  • Синт Маартен,
  • Монсерат,
  • Жибути,
  • Замби,
  • Шинэ Каледони, 
  • Бермуда, 
  • Маврики, 
  • Киргизстан зэрэг улс оронд халдварын анхны тохиолдол илэрч, Куба, Бангладеш, Ямайк, Буркина Фасо, Молдав, Коста Рика, Пакистан зэрэг оронд нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

БНХАУ-д нэг өдөрт халдвар шинээр илрээгүй ба нэг ч хүн нас бараагүй байна. Одоогоор тус улсад 69614 хүнийг эдгээснээр 8043 хүн халдвартай байна. Харин дэлхий даяар хамгийн их хүн халдвартай байгаа улс нь Итали юм. Италид 28710, Испанид 13050, Германд 12194, Иранд 10516 хүн халдвартай хэвээр байна.

Эх сурвалж: Worldometers.info

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод 19-21 градус дулаан байна | DAAM.MN

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав

17/05/2022

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022