АНУ-ын Конгрессийн гишүүн МАРИО ДИАЗ БАЛАРТ халдвар авсан нь батлагджээ | ДААМ.МН

19/03/2020 748

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” өвчин анх 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод илэрснээс хойш ердөө гуравхан сарын дотор 200 мянга гаруй хүнд халдварлалаа.

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, нийт халдварын тоогоор Хятадаас гадна эхний тавд багтаад буй АНУ-ын Конгрессийн гишүүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус улсын Флорида мужийн төлөөлөгч, конгрессийн доод танхимын гишүүн Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр /2020.03.18/ мэдээлжээ.

Тэрбээр бямба гаригийн оройноос халуурч, толгой нь өвдөж эхэлсэн бөгөөд удалгүй шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Одоогоор тус улсын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж, тусгаарлагдах арга хэмжээ авчээ. 

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022

Бурхан багшийн Их дүйчин өдрийг 6-р сарын 14-нд тэмдэглэж, бүх нийтээр амарна | DAAM.MN

УИХ “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэнд

16/05/2022