Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх үү

17/01/2020 558

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  дөнгөж сая  /2020.01.17/ сэтгүүлчдийн асуултанд хариулав

-Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь юу вэ?

-Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг.

-Яагаад шийдвэр гаргаагүй юм бэ?

-Би түүнийг нь гишүүдээс түрүүлээд хэлэх боломжгүй. Би саналаа оруулчихсан, эцэслэж шийдвэрлээгүй байгаа асуудлыг ярьж болдоггүй юм.

-Хэрэв таны саналыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа,  өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ.

-Та ямар учир шалтгаанаар ажилдаа ирэхгүй удав?

-Нэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд ёс зүйн зарчим бий, түүн шиг бидэнд ч бий. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Надад ч ирсэн. Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах заалт бий, бие биенийхээ хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандъя. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн, гам барьсан. Өнөөдөр ажилдаа орлоо.

-Нэр бүхий гишүүдийг дахин эргүүлэн татна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яригдах асуудал. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын байгууллагаас хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэдэг санал ирээгүй байна.

-Хуулиараа УИХ-д өмнө нь нэр нь орж ирсэн гишүүний нэрийг дахин оруулж ирэх боломжтой байдаг уу?

-Мөрдөх байгууллагуудын ажил, явцаас асуудал шийдэгддэг.

-Өнөөдрөөс Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг задарлаа. Прокурорын байгууллагаас уг бичлэг задарсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Хяналт, шалгалт хийж байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна. Нотлох баримт яагаад задрав гэдэг асуудал хүссэн хүсээгүй шалгагдана. Шалгагдах ёстой.

Холбоотой мэдээ

Б.Батцэцэг: Унгар улс Монголын залуучуудын боловсролд том хөрөнгө оруулалт хийж байгаа | DAAM.MN

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто манай улсад ажлын айлчлал хийж байна. Мон

29/07/2021

Унгар улсаас 33 ширхэг амьсгалын аппаратыг хүмүүнлэгийн тусламжын хүрээнд олгожээ | DAAM.MN

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны с

29/07/2021

НҮБ-ын Каори Ишикавад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хамтран ажилсанд талархлаа | DAAM.MN

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава Монгол Улсад ажиллах хугацаа

29/07/2021