Соёлын сайд асан С.Чулуун, яруу найрагч Б.Ичинхорлоо нарыг шалгаж эхэлжээ | DAAM.MN

04/11/2021 9666
С.Чулууныг шинэ залуу судлаачид сүүлийн 4-5 жилийн туршид л бүтээлийн хулгай, архивын хулгайн талаар олон нийтэд мэдээлэн зохих хариуцлагыг хүлээлгэхээр тэмцсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаа Чингис хааны музейн захирал С.Чулуун, Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо нарыг цагдаагийн газраас албан ёсоор шалгаж эхэлсэн хийгээд албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийж байгаа аж. Энэ тухай эх сурвалж мэдээллээ.
Учир нь С.Чулуун, Ичинхорлоо нар Үндэсний номын санд хадгалагдаж буй цорын ганц гар бичмэлүүд болох Өндөр гэгээн Занабазарын намтрын судруудыг хуулбарлан Хятадад хэвлүүлж, шанд нь Синь Ао буюу Хоймрыг мандуулагч эрдэмтэн хэмээх цолоор шагнуулсан хэмээн үзэж байгаа бололтой.
Эрдэм шинжилгээний ямар ч боловсруулалтгүй энэхүү эмхтгэлд Монгол хэлийг Дундад улсын цөөн тоот үндэстний хэл хэмээн тодорхойлох зэргээр үндэсний эрх ашиг, түүхийг доромжлон гутаасан баримт үй олноор буй. Энэ асуудлаар хуулийнхан шалгаж эхэлжээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022