Олимпын наадмыг гурван сар эсвэл нэг жилээр хойшлуулж магадгүй | ДААМ.МН

23/03/2020 193

МОСКВА. /TASS/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна гэж Их Британийн “The Times” сонин мэдээлэв.         Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах ням гарагт мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Олимпын наадмыг яг гурван сараар эсвэл 2021 оны долдугаар сард болгож хойшлуулж магадгүй байна.       Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу Токиогийн олимпыг хойшлуулахыг өмнө нь Бахаас хүссэн байна. Түүнээс гадна, Бразил, Колумби, Норвеги, Словени болон Хорватын Олимпын хороо, АНУ-ын Хөнгөн Атлетикийн холбоо, Испанийн хөл бөмбөг, хөнгөн атлетикийн холбооноос ийм хүсэлт гаргажээ. Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 300 мянга давж, 13 мянга гаруй хүн нас баржээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021