С.Болормаа агсныг бөөлжсөндөө хахаж нас барсан гэх дүгнэлт гарсан уу

25/03/2020 1429

-ЗАСАГ ДАРГА АСАН В.РЕНЦЭНДОРЖ ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГЧ БАЙГАА АЖ-

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон.

Эл хэрэг гардаг өдрийн орой талийгаачийг албан өрөөндөө дуудаж, архидан согтуурсан гэх тус аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийг ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаснаар ажлаас нь чөлөөлсөн билээ.

Одоогоор Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж талийгаачийн хэрэгт холбогдуулан, гэрчийн мэдүүлэг өгч байгаа аж. Энэ тухай тодруулахаар Засаг дарга асан В.Рэнцэндоржтой утсаар холбогдох гэсэн боловч тэрбээр утсаа унтраасан байлаа.

-ТАЛИЙГЧИД МАШИНААРАА ҮЙЛЧИЛСЭН ЗАЛУУГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙГААД СУЛЛАЖЭЭ-

Харин Засаг даргын өрөөнд талийгаачтай хамт байсан гэгдээд буй аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга Д.Отгонбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч талийгаачийн үхэлтэй холбогдох баримт хангалтгүй гэх үндэслэлээр саатуулаагүй байна.

Түүнчлэн талийгч С.Болормааг хүргэж өгөхөөр машинаараа үйлчилсэн мэргэжилтэн залууг саатуулан шалгаж байгаад, гадуур байцаалт авч байгаа гэнэ. Байцаалт өгч буй мэргэжилтэн залуу одоогоор албан ажлаа хийхгүй байгаа тухай эх сурвалж хэлэв.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр бол мэргэжилтэн залуугаас гадна өөр нэг эмэгтэйг хэрэгт татан шалгаж байгаа гэх.

ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ: ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУТАЙ ТАНИЛЦААГҮЙ БАЙНА

Талийгаач С.Болормаагийн нас барсан шалтгааныг тодруулахаар 2020.02.23-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу зургаа хоногийн өмнө /2020.03.19/ гарсан байна.

Талийгч бүсгүйн ар гэрийнхэн нь шинжилгээний хариутай танилцахад, автомашины суудлын бүрээс болон талийгаачийн хувцсанд хийсэн шинжилгээнээс өөрөөр үхлийн шалтгааныг тодруулаагүй тул шинжилгээнд “ГОМДОЛТОЙ” байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Бид энэ тухай талийгаачийн ээж Г.Ундрамтай утсаар холбогдон тодруулахад:

“Бид шинжилгээний хариутай танилцаагүй. Урьдчилсан дүгнэлт ч гараагүй байгаа. Тиймээс шинжилгээний хариуны тухай мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг яг одоо шалгаж байгаа учраас бид өөр тайлбар өгөхгүй гэсэн юм.“

ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА ПРОКУРОР ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВЧЭЭ

Харин Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:

“Талийгаач С.Болормаагийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан нь үнэн. Хэргийг яг одоо Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Эл хэргийг хариуцсан прокурор мэдээлэл өгч болохгүй гэх чигийг өгсөн тул мэдээлэх боломжгүй гэв.“

Эх сурвалжийн мэдээллээр бол, талийгаач бүсгүйг БӨӨЛЖСӨНДӨӨ ХАХАЖ НАС БАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ гэх утга бүхий дүгнэлт гарсан гэх. Одоогоор шүүхийн шинжилгээний дүнг хэдийд албан ёсоор зарлах нь тодорхойгүй байгаа юм.

Энэ тухай тодруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнтэй холбогдоход “Хариу өгөх боломжгүй” гэв. Мөн талийгаач бүсгүйн хэргийг хариуцсан прокурор нь ээлжийн амралтаа авсан гэх хариуг бидэнд өгөв.

Эх сурвалж: Эгүүр.мн

Холбоотой мэдээ

АСА АВАРГА АХ Д.СУМЪЯАБАЗАРТАЙГАА НИЙЛЭН БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШИХ УУ | DAAM.MN

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дамп

20/10/2020

Тэмцэгч Б.Жагар Монголын Ногоон Намд анхны ялалтыг авчирлаа | DAAM.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч байна.Хан-Уул дүүрэгт дэхь НИТХ-ын

15/10/2020

312,476 ширхэг хувьцаа арилжжээ | DAAM.MN

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 33

15/10/2020