МАН-ын дарга У.Хүрэлсүх: итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ | ДААМ.МН

25/03/2020 414

МАН V Бага хурлаа уржигдар цахимаар хийсэн. Энэ үеэр намынхаа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан билээ. Бага хурлын төгсгөлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Ингэхдээ 2020 онд тус намаас нэр дэвшүүлэх гурван шалгуурыг хэлжээ.

Тодруулбал,

Нэгдүгээрт, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүс байх ёстой.

Хоёрдугаарт, итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улс төрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөр маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна.

Гуравдугаарт, ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ. Бид Бага хурлаа цахимаар хийгээд, сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна. Бид ард түмнийхээ нэрлэсэнээр “Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг. Тийм учраас хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье.

Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур. МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй, нэгдэж чаддаг. Төрийн сонгууль хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022