Өмнөд Солонгосын цагдаа нар охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрс, зургийг зардаг нууц сүлжээний эзнийг илрүүлжээ |ДААМ.МН

25/03/2020 1432

Телеграм мессенжэрийн сүлжээнд охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрс, зургийг зардаг нууц сүлжээний эзнийг Өмнөд Солонгосын цагдаа нар  илрүүлж баривчилсан юм.

 Түүний үүсгэсэн сүлжээ нийт 58 эмэгтэй, 16 насанд хүрээгүй охидыг айлган сүрдүүлэх замаар олж авсан дүрс бичлэгийг төлбөртэй чат группт зардаг байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.  

Гэмт этгээдийн хэн болохыг цагдаа нар нууцалж байсан ч Өмнөд Солонгосын нийт таван сая иргэн гарын үсэг зурсан өргөдөл тус улсын ерөнхийлөгчийн вэбсайтад ирсэн тул цагдаа нар өнөөдөр сүлжээний эзэн 25 настай Чо Жү Бинийг нийтэд танилцуулжээ.

“Хохироосон бүх хүмүүсээс би уучлал гуйж байна. Миний зогсоож чадахгүй байсан чөтгөрийн амьдралыг төгсгөл болгосонд баярлалаа” гэж Чо Жү Бин өнөөдөр Сөүлийн цагдаагийн газрын өмнө болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар гэмт хэргийн сэжигтний нэр усыг нийтэд зарладаггүй тул энэ нь маш ховор тохиолдол болсон юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин олон нийтийн шаардлагыг үндэслэлтэй, шударга гэж үзэж байгаагаа илэрхийлсний дараа мөрдөн байцаагчид ийм алхам хийжээ.

Тус чат группт дээд тал нь 1.5 сая вон ($1,200) төлсөн хүмүүс нэвтэрч, садар самуун агуулгатай дүрс, зургуудыг үздэг байсан гэнэ. Цагдаа нар бас уг группын хэрэглэгч болсон хүмүүсийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Чо Жү Биний бүлэг цагийн ажил хайсан охид бүсгүйчүүдэд нүцгэн зургийг нь худалдаж авах санал тавьдаг байсан гэнэ. Ингэж олж авсан зургаараа хохирогчдыг буцаан сүрдүүлж, тэдний элдэв зохисгүй үйлдэл хийж буй дүрс бичлэгийг аваад Телеграм сүлжээний төлбөртэй чат групптээ нийтэлдэг байжээ.

Охид бүсгүйчүүдийн зарим нь “боол” гэсэн үгийг бие дээрээ бичиж, Чо Жү Биний өмч болохоо үзэгчдэд батлан харуулдаг байсан гэнэ.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Чогийн сүлжээнд ажилладаг нийт 18 операторыг илрүүлж, баривчилжээ. 

Өмнөд Солонгосын ард иргэд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд оноох ял шийтгэлийг чангаруулахыг эрх баригчдаас шаардаж байна.

Холбоотой мэдээ

ЭЕШ – д бэлтгэгчдэд зориулсан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ | ДААМ .МН

​Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.

30/03/2020

Хятадын Хунань мужийн Чэньжоу хотод өнөөдөр галт тэрэг замаасаа гарч онхолдож ноцтой осол гарчээ | ДААМ.МН

Хятадын Хунань мужийн Чэньжоу хотод өнөөдөр /2020.03.30/ орон нутгийн цагаар 12.00 цагийн үед зор

30/03/2020

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 199.7 тэрбум төгрөгийг иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгнө | ДААМ.МН

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн зүгээс өнөөдөр буюу Даваа гараг бүрийн 13:00 цагт хүргэдэг ээлжит

30/03/2020