Канад улсын элчин сайд боловсролын салбарыг дэмжих, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ | DAAM.MN

30/11/2021 310
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг.
2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал,
 Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах
 Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах
 Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх
 Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх
 Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах
 Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах
 Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Computers for Schools Plus (CFS+)” хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах
 Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа.
2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацийн уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022