Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна | ДААМ.МН

26/03/2020 652

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар  иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

  Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

 Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022