“Авилгач” Д.Хаянхярвааг, ЖДҮ-чин Л.Энхболдоор солиод дээрдэхгүй | DAAM.MN

01/12/2021 603

 

Монгол Улсын хамаг л өнгөтэй өөдтэй, орлоготойд тооцогдох томоохон уул уурхайн компаниудыг өөртөө нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудаар өмнөх парламентад сууж байгаад “хөөгдөж гарсан” нөхөд томилогдчихсон. УИХ-ын сонгуульд өрсөлдөлгүй “жийгдэж” үлдсэнийх нь шагнал юм даг уу даа.

Харамсалтай нь албан тушаалын хэрэгт нэр холбогдож ЗГ-ын тусгай сангаас хумсалж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж явсан нөхөд өдгөө ахиад л албан тушаалаа урвуулан ашиглаж ажлын байран дээрээ хүртэл авилга авч, хуулийнхан гардуулж хөгөө чирч явна.

Тухайлбал Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс сарын өмнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг авилгын хэрэгт яллагдагчаар татаж, албан өрөөнд нэгжлэг хийж, нийтдээ 60 гаруй сая төгрөгийг хураан авсан юм. Мөн түүнийг 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан билээ. Хэдийгээр Д.Хаянхирваагийн хувьд албан өрөөнөөсөө гарсан их хэмжээний мөнгийг “байгууллагын мөнгө” гэж байсан ч мэдүүлгээсээ буцаж, буруугаа хүлээн зөвшөөрсөн бололтой. Иймд хэргээ хялбаршуулах зарчмаар шийдүүлэх хүсэлтэй байгаагаа ч уламжилсан гэх мэдээлэл бий.  Энэ нь Д.Хаянхярваа ялаасаа бага ч атугай хөнгөлүүлж үлдэх арга барсан үйлдэл. Албан тушаалын хувьд бүр ч ярих юм биш. Тэрбээр улс төрийн тавцангаас нэг мөсөн арчигдах хар мөртэй үлдэж буй нь энэ.

Харин энэ боломжийг ашиглан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд ерөнхий захирлын суудал руу зүтгэж эхэлжээ. Гэхдээ тэрээр нэр цэвэр хүн биш. Өнгөрсөн парламентад сууж байхдаа ЖДҮХС-аас их хэмжээний мөнгийг авч, хувийнхаа ББСБ-аар угааж байсан хэрэгт холбогдож, прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эгүүлэн татах асуудлыг ч хөндөж байв.

Тиймдээ ч өнгөрсөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж чадалгүй үлдсэн. Гэхдээ түүний намдаа төлсөн татвар нь багадаагүй бололтой. “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдоод авсан. Харин одоо Д.Хаянхярваа дээлээ нөмрөх дээрээ тулж юун албан тушаалтай манатай болсон учраас нэг шат ахиж “Эрдэнэс Монгол”-ын захирлын албан тушаал руу зүтгэхээр санаархаж эхэлсэн нь дамжиггүй. Гэвч өмнө нь ард түмний багахан бизнесээ хөл дээр нь босгох боломжийг хулгайлж ЖДҮ “тууж” явсан нөхөр Д.Хянхаярваатай адил авилга авахгүй байх нь юу л бол. Ерөөс нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг шиг “авилгач” ноёныг “хулгайч” түшмэлээр солилоо гээд ард түмний боломжийг хулгайлж хууль зөрчихгүй гэх баталгаагүй.

“Эрдэнэс Монгол”-ын захирлын албан тушаалд хэнийг томилох нь ЗГ-ын шууд шийдэх асуудал. Учир нь тус компани ЗГХЭГ-т хамаардаг учир өвгөн сайд Ц.Нядмдоржийн тааллаар дараагийн даргыг томилох өндөр магадлалтай. Шуудхан хэлэхэд МАН-ын удирдлагууд ЗГХЭГ-ын даргатайгаа учраас олж байж дараагийн даргыг нь томилно. Харин Л.Энхболдын хувьд шат ахиж “Эрдэнэс Монгол”-ын захирал болох эсэх нь намдаа төлөх татвар, таксынх нь хэмжээ хэр байхаас шалтгаалах биз.  Гэвч дахин дахин давтан хэлэхэд “авилгач” ноён Д.Хянхярвааг “хулгайч” түшмэл Л.Энхболдоор солилоо гээд ард түмний боломжийг хулгайлж, хууль зөрчихгүй гэх баталгаагүй шүү Сайд нар аа !

 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022