“12 дугаар сарын 18-наас ЕБС-ийн сурагчдын амралт эхэлнэ | DAAM.MN

01/12/2021 617

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар оюутан, сурагчдын улирлын амралтын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “12 дугаар сарын 18-наас ЕБС-ийн сурагчдын амралт эхэлнэ. Сурагчдыг ирэх долоо хоногт танхимаар, үлдсэн долоо хоног нь цахимаар хичээллээд амраах шийдвэр гаргалаа. Амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Харин оюутнуудын хичээлийг 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар оруулаад амраана. Үүнээс хойшхи зарим шалгалтыг цахимаар авах шийдвэр гаргасан. Зайлшгүй танхимаар авах шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сард буюу хичээл цуглахаар авна. Цэцэрлэгийн хувьд, улирлын амралт гэж байдаггүй. Гэхдээ Ковид19-ийн нөхцөл байдлаас хамаарч 12 дугаар сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд цахим горимд шилжүүлж болзошгүй гэсэн хувилбар яригдаж байна. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргана” гэлээ.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022