С.Энхболд: Гадаадаас ирсэн нэг хүнээс дельта хувилбар илэрсэн | DAAM.MN

01/12/2021 799

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрээр “Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ мутаци хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Улс орнууд омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэд хүлээж авахгүй байгаа. Мөн өөрсдийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлаж, хоёр удаа шинжилгээ авч байна. Түүнчлэн дархлаа сэргээх нэмэлт тунг эрчимжүүлж байна.

Манай улсын хувьд хилийн боомтуудад шуурхай баг ажиллуулж байна. Гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1040 хүн ирсэн. Гадаадаас ирсэн иргэдээс хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Тэднийг ХӨСҮТ рүү авч явж баталгаажуулах шинжилгээ хийхэд нэг хүнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүний шинжилгээ сөрөг гарсан.

Омикрон хувилбарын хувьд эмчилгээ адил байгаа. Мөн илэрч буй шинж тэмдэг нь хөнгөн гэсэн мэдээлэл ирж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022