Зорилтот бүлгийн 35.7 хувь гуравдугаар тунд хамрагджээ | DAAM.MN

01/12/2021 250

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар 16 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрээр “УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь нэгдүгээр тунд, 66.1 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Өссөн дүнгээр нэмэлт тунд 674925 хүн хамрагдсан нь зорилтот бүлгийн 35.7 хувь болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд коронавирусийн шинэ хувилбар гарсантай холбоотойгоор хил гаалийн нэвтрүүлэлт дээр онцгой анхаарахыг УОК-т үүрэг болголоо. Мөн вакцины нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор вакцинуудын цэгийн тоог эрчимтэй нэмэгдүүлж байгааг УОК, ЭМЯ-наас мэдээллээ” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022