“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилсээр | DAAM.MN

01/12/2021 1010
“Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна. Эхний 5 өдрийн байдлаар нийт 16 аймгаас 354.1 тонн махыг 3 тэрбум гаруй төгрөгөөр борлуулжээ.
12 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Үнийн хувьд үхрийн мах дунджаар 9000-9500 төгрөг, адуу 7500-8000 төгрөг, хонь 7500-8000 төгрөг, ямаа 6300-6500 төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа нь Үндэсний статистикийн хорооны 2021 оны 11-р сарын үнийн мэдээтэй харьцуулбал 27-40 хувиар бага байгаа юм. Зарим аж ахуйн нэгж, иргэний хувьд тогтвортой нийлүүлэлт хийх гэрээ байгуулж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
7 хүн, зогсож буй хүмүүс болон хоол хүнс гэх мэтийн зураг байж болно

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022