Солонгос сурагчид 13 настай монгол охиныг зургаан цаг зодож, хийсэн бичлэгээ 5000 воноор заржээ | DAAM.MN

02/12/2021 2463

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз мэдээллээ.

Тодруулбал,  Ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч 13 настай монгол сурагчийг зургаан цагийн турш өрөөнд хорьж, зодсон байна. Улмаар тэд хохирогч охинд албадан архи уулгаж видео бичлэг хүртэл хийсэн байна. Бичлэгийг 5000 воноор зарж байсан бөгөөд нийтэд тархсанаар монгол охин сургуульдаа явах боломжгүй болж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон байна.

Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр” гэж бодсоор л байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ.

Бичлэгийг илрүүлсний дараагаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022