Эрсдэлтэй нөхцөлд байсан дөрвөн хүүхдэд тусламж үзүүлжээ | DAAM.MN

02/12/2021 702

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг, гэр орондоо байнга архидан согтуурдаг иргэдийн гэрийн хаягаар охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг биечилэн шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авах нэг бүрчилсэн хяналтын бүртгэлийг зохион байгуулж ажиллаж байгаа юм.

Энэ үеэр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зорилтот өрх айлд хяналт тавих үеэр 3-14 насны дөрвөн хүүхэд галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй байсныг цагдаагийн алба хаагч нар шахмал түлш, зарим хүнсээр дэмжлэг үзүүлж, цаашид хорооны Хамтарсан баг, дүүргийн ГБХЗХХ-ээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.

Эргүүлийн цагдаа нар эрсдэлтэй нөхцөлд байсан 4 хүүхдэд тусламж үзүүлжээ

Эргүүлийн цагдаа нар эрсдэлтэй нөхцөлд байсан 4 хүүхдэд тусламж үзүүлжээ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022