А.Ариунзаяа: Сэтгэлдээ удаан тээсэн өөрчлөлтүүдийг Засгийн газар баталж өглөө | DAAM.MN

02/12/2021 3551

2012 оноос мөрдөж байгаа Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчилжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа “Сэтгэлдээ нэлээд удаан тээсэн зарим өөрчлөлтүүдийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар баталж өглөө” хэмээгээд гол гол өөрчлөлтүүдийн талаар дурджээ. Тэрээр:

1. Иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн цахимаар гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, олгох, хяналт тавих;

2. Төрд байгаа иргэний мэдээллийг үндэслэн үйлчилгээг үзүүлэх, арилжааны банк дахь дансаар дамжуулан шууд гүйлгээ хийх;

3. Байнгын асаргаа шаардлагатай иргэний тэтгэмжийн хугацааг тогтооход эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг баримтлан асаргааны хугацааг тогтоох;

4. Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асаргаа сувилгааг сайжруулах, эрүүл мэнд, бусад эрх ашгийг хамгаалах зорилгоор асарч байгаа иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх;

5. Хуульд заасны дагуу захиргааны мэдээлэл болон асуулгын арга хослуулсан аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшний үнэлгээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан.

Мөн “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг шинэчиллээ. Жишиг үнийн жагсаалтад Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэл засал, харилцаа, мэдрэхүйг хөгжүүлэх туслах хэрэглэгдэхүүн болон стресс тайлах хэрэгслүүд, бүрэн хараагүй, сонсголгүй хүний хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа холбооны туслах хэрэгсэл Ухаалаг гар утас, Бионик эрхтний сэлбэг, засвар үйлчилгээ гэсэн төрлүүдийг шинээр орууллаа. Зөвхөн дотоодын протезийн үйлдвэрлэл гэх хязгаарлалтыг ч цуцаллаа. Мэдээж бид дотоодын үйлдвэрлэллээ дэмжих ёстой ч хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй цаг үед ийм хязгаарлалт нь учир дутагдалтай… Бидэнд байнга санал, хүсэлтээ илгээдэг хүмүүст баярлалаа.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022