“Эрдэнэс Тавантолгой” ХК: Цогтцэций сумын дунд сургуулиудад ном хандивлажээ | DAAM.MN

02/12/2021 277

“Эрдэнэс Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын I болон II дугаар дунд сургуульд 2021 оны 12 дугаар сарын нэгний өдөр оюуны хөрөнгө оруулалт хийж, ном хандивлалаа.

Салбарын Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, ахлах мэргэжилтэн Б.Баттөр, Орон нутаг, олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Итгэлбаяр нар хамт олноо төлөөлж, шинжлэх ухаан, танин мэдэхүй, дэлхийн болон монголын сонгодог уран зохиол, бусад чиглэлийн 300 гаруй номыг дээрх сургуулиудын төлөөлөлд гардуулав.

Т.Борын нэрэмжит I дүгээр сургуулийн захирал Б.Ганжаргал, II сургуулийн захирал А.Ганзориг болон багш, сурагчдын төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хандивын номыг хүлээн авч, сайхан арга хэмжээ зохион байгуулсан компанийн хамт олонд талархсанаа илэрхийлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Т.Борын нэрэмжит I дүгээр сургуульд 1200, II сургуульд 1300 гаруй хүүхэд суралцдаг байна.

Холбоотой мэдээ

Орон нутгийн сурагчид ур чадварын төсөлд хамрагдаж байна | DAAM.MN

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 сум

05/05/2022

“ЭРАСМУС ПЛАС” хөтөлбөрийг мэргэшлүүлэх хүсэлтийг европын холбоонд гаргалаа | DAAM.MN

Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель

04/05/2022

Тайланд улсад тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрийг бий болгоход талууд хамтран ажиллана | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суу

27/04/2022