БНСУ-д Монгол хүний эрх зөрчигдөж байгаа эсэх мэдээллийг яаралтай өгч байхыг БНСУ-ын талаас хүслээ | DAAM.MN

03/12/2021 943

БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг монгол охиныг сургуулийнх нь нэр бүхий хүүхдүүд зодож, хүчирхийлсэн хэргийн мэдээ  БНСУ-ын хэвлэлээр цацагдсан билээ. Уг хэрэг нь өнгөрсөн долдугаар сарын эхээр гарсан бөгөөд энэ талаарх мэдээлэл Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд ирээгүй байжээ. Хэргийн нөхцөл байдлыг цахим орчинд цацагдсан мэдээллээс Монголын Гадаад харилцааны яам мэдсэн байна. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг тодруулах үүднээс БНСУ-аас Монгол Улсад сууугаа Элчин зөвлөх, Консулын албаныхантай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзсан байна. Уулзалтын үед Гадаад харилцааны яамнаас зарим саналуудыг БНСУ-ын талд тавьжээ. Ингэхдээ хүүхдийн болон хүүхдийн эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарч, арга хэмжээ авах, цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргийн талаар харилцан мэдээллээ солилцоход онцгой анхаарах, хэргийг БНСУ-ын хуулийн дагуу ил тод, нээлттэй шийдвэрлэж гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөх зэрэг саналуудыг тавьсан байна.

Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “БНСУ энэ асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн, хэргийн явцын талаар эргэн мэдээлэхээ илэрхийллээ. Хэргийн талаар манай Консулын газар болон яам өчигдөр мэдээ гарахад мэдсэн. Консулын харилцааны Венийн конвенцын дагуу ийм хэргийн талаар мэдээлэх үүрэггүй ч цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарвал харилцан мэдээллээ солилцож байх талаар бид саналаа хэлсэн. Дөрвөн хүүхэд байснаас хоёр нь эрүүгийн хариуцлагаас насанд хүрээгүйн улмаас чөлөөлөгдсөн байна. Гэм буруутай нь тогтоогвол ямар төрлийн ял шийтгэл ногдуулах вэ гэдгийг судалж, түүнд хяналт тавина. Пусан дахь манай Консулын газрынхан охины ар гэртэй байнгын холбоотой байгаа. Гэхдээ энэ асуудлыг олон нийтэд хэтэрхий дэвэргэж тавиарай, хэрэг шалгагдаж байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэрэг шалгагдаж байхад асуудлыг хэт дэвэргэвэл асуудал буруугаар эргэх сул талтай. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд суурьтай хандаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, шалгаж эхэлээ | DAAM.MN

Бага насны хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна. Тодруулбал, Энэ оны дөр

04/05/2022

Мэргэжилтнээ хүчирхийлсэн даргад шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ | DAAM.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн

04/05/2022

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулан залилан хийсэн иргэнд ял оноолоо | DAAM.MN

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залил

04/05/2022