Гадаадад зорчсон иргэд гацаж магадгүйг санууллаа | DAAM.MN

03/12/2021 965

ЭМЯ-аас долоо хоног бүрийн Баасан гарагт халдварын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг өгдөг. Энэ долоо хоногийн мэдээллийн эхэнд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр иргэдийг гадаадад аялахгүй байхыг зөвлөлөө.

Тэрбээр “Шинэ хувилбар Омикроны улмаас зарим улс орон гаднаас ирж буй иргэдээ 10 хоног тусгаарлах зохицуулалтыг хийж эхлээд байна. Мөн бусад орон ч ийм шийдвэр гаргах эрсдэлтэй байгаа. Жилийн өмнө улс орнууд хөл хорио тогтоож, гаднаас ирж буй иргэдээ тусгаарлах арга хэмжээ авч эхэлсэн энэ зохицуулалт руугаа эргээд шилжиж болзошгүй. Мөн хоёр улсын хооронд нислэг цуцлагдах эрсдэлтэй байгаа тул иргэд гадаадад очиж, гацаж болзошгүй. Тиймээс зөвлөмж болгож үүнийг хэлмээр байна.

ДЭМБ ялангуяа вакцингүй мөн ахмад настай иргэд, хүүхдүүдийг гаднын орон руу явахгүй байхыг зөвлөж байгаа. Иргэд шинэ жил болж байгаатай холбогдуулан гаднын орон руу аялахаар төлөвлөж байгаа бол эрсдэлээ тооцож үзэх хэрэгтэй. Ялангуяа хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Холбоотой мэдээ

Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нар 6 настай хүүхдийн ходоодноос гадны биет авах МЭС ЗАСЛЫГ амжилттай хийжээ | DAAM.MN

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  мэс заслын тасгийнхан зургаан настай хүүхдий

27/10/2022

Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эерэг хандлага – Эрүүл оюутан“ аяныг орон даяар хэрэгжүүлж байна | DAAM.MN

Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг орон даяар өрнөж байна.

27/10/2022

Өвөрхангай аймгийн 16 мянган иргэн эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ | DAAM.MN

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор “Хүн амын н

27/10/2022