Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн | DAAM.MN

06/12/2021 472

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2021.12.6/ мэдээлэл хийж байна.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан.Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна.

Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна.

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК: БАРЬЦАЛДУУЛАГЧААС ШАЛТГААЛЖ ТҮЛШНИЙ ЧАНАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

Одоогийн байдлаар 401 мянган тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Харин шуудайны хувьд 156 хоногийн нөөцтэй байгаа. Тэгэхлээр түлш үйлдвэрлэхэд ямар нэгэн саад учраагүй ба сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Сайжруулсан түлшийг хулгайгаар хөдөө орон нутаг руу ачиж явахыг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгох тухай мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй.

Мөн хэвлэлийн хурлын үеэр Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн бөгөөд хариуцлага тооцсон, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдийг угаарын хийн хордлогоор хордохоос сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар хийж байгааг онцоллоо.

 

 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022