Гал унтраах тусгай зориулалтын автомашины сургалтыг зохион байгуулж, хүлээлгэн өглөө | DAAM.MN

07/12/2021 520

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараар аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн “Рино” загварын гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг  энэ сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын механик, жолооч нарын нийт 62 алба хаагч хамрагдаж, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар удирдан явуулсан юм.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Себастиен Сүрүн, “Десотел” компанийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр гал унтраах тусгай зориулалтын 3 төрлийн 14 техникийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах анги, байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022