Синофарм, файзер вакциныг хольж хийлгэвэл Омикрон хувилбар туссан ч хөнгөн тусах магадлалтай | DAAM.MN

07/12/2021 565

Шинээр тархсан омикрон хувилбарт коронавирусийн эсрэг вакцин үйлчлэх эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж байгаа юм. Түүнчлэн дэлхий дахинд олон судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

Дэлхий дахинд тархаж буй омикрон хувилбарын давлагаа нэг л өдөр хаалга тогших нь тодорхой. Энэ үед бид бэлэн байдлаа яаж хангах вэ?

Омикрон хувилбар маш ноцтой байгааг Өмнөд африкийн жишээнээс харах боломжтой байна. 6-8 долоо хоногийн дараа дэлхийн улс орнуудад Өмнөд Африкд болж буй үйл явдал давтагдах болно гэдгийг олон эрдэмтэд анхааруулж байна. Бид энэ улс дахь омикронтой холбоотой тохиолдлын тоо, халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний өөрчлөлт, оношлогооны өөрчлөлт, давтан өвчлөлийг маш анхааралтай ажиглаж байна. Өмнөд Африкд коронавирусээр өвчилсөн хүмүүс давтан өвдөж байгаа нь эрс нэмэгдсэн судалгааг тус улсын Стелленбош их сургууль хийсэн. Нэмэлт тунгийн дараа хүний дархлаа 14-өөс дээш хоногт хангалттай хэмжээнд хүрч эхэлдэг. 40 дэх хоногт оргил үедээ хүрдэг. Тиймээс омикроны дэгдэлтээс түрүүлж гуравдугаар тундаа хамрагдаж, 14-өөс дээш хоносон байх нь чухал байна.

Омикрон хувилбараас вакцин хамгаалах эсэх талаарх судалгааг ямар улсуудад хийж байна вэ? Үр дүн ямар гарч байна?

Вакцин үйлдвэрлэгчид өөрсдөө лабораторийн орчинд судалгаанууд хийж байгаа. Мөн Их британийн судалгааны хэд хэдэн институт судалгаагаа танилцуулаад эхэлсэн. Омикрон хувилбараас гуравдугаар тун хамгаална гэдгийг маш олон судалгаанаас харах боломжтой. Үр дүнгээс харахад бүүстэр тун омикрон хувилбар болон халдвар, хүндрэлээс хангалттай сэргийлнэ гэдэг нь тодорхой болсон. Яагаад гэхээр бүүстэр тунгийн дараа эсрэг биеийн түвшин нэмэгдэхээс гадна дархлааны гол эс болох Т-лимфоцитийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Энэ эс маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь өөрөө омикроноор халдварласан ч гэсэн маш хөнгөн мэдэгдэхгүй хэмжээнд өвдөх боломжийг бүрдүүлж байна гэж эрдэмтэд үзсэн. Эрдэмтэд хоёр зүйлийг онцолж байгаа. Нэгдүгээрт, вирус мутацид орчихоор цусанд байгаа эсрэг биеүүд танихгүй байх магадлал үүснэ. Хоёрдугаарт, нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд эсрэг бие нэмэгдэхээс гадна Т-лимфоцит нэмэгдэнэ. Тэгэхээр эсүүдэд шинээр халдвар орсон ч Т-лимфоцит халдварлагдсан эсүүдийг бүгдийг нь богино хугацаанд устгах, идэвхжилийг бууруулах өвчтөнд шинж тэмдэг өгөх, хүрдрэх нас барах зэргээс хамгаалах юм. Иргэд халдварлах чадвар өсөөд байхад яагаад вакцины үр нөлөө буурахгүй байна вэ гэж асуугаад байгаа. Үүний шалтгаан нь хүний биед халдвар орсон ч энэ халдварласан эсийг устгах механизм нь маш хүчтэй болсон гэж ойлгож болно. Үүнийг дархлаа судлаач эрдэмтэд түлхүүр ба цоожны зарчим гэж тайлбарлаад байгаа. Өөрөөр хэлбэл вирус мутацид орж танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байгаатай зэрэгцээд хүний дархлааны систем ч мөн вакцины бүүстэр тунгийн дараа өөрчлөгдөж, түүнийг таньж устгах чадвар нь сайжирч байна. Хүний дархлааны систем хойрго, хөшүүн бус маш уян хатан, боловсронгуй гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Гуравдугаар тунг иргэдийн сонголтоор тарьж байгаа. Эдгээр вакцины ялгаа юу байна. Хольж тариулснаар гарах үр дүн ямар байна вэ?

Омикрон хувилбарын хувьд сулруулсан вируст зориулсан вакцин дээр файзер вакцин тариулсан улс орнуудад ихээхэн давуу тал үүсгэж байгааг Английн засгийн газрын зөвлөх дархлаа судлаач Жон Кэнпбэл онцолсон. Вируст сэртэнгийн, гадаргуугийн, цөм уураг гэсэн гурван төрлийн уураг бий. Сулруулсан вирусээр хийсэн Синофарм вакцин хүний биед сэртэнгийн, гадаргуугийн, цөм гэсэн гурван уургийн 20 гаруй төрлийг үүсгэдэг. Гэтэл файзер вакцин сэртэнгийн уургийн нэг л эсийг үүсгэдэг. Гэхдээ маш сайн үүсгэдэг. Тэгэхээр Синофарм вакцин дээр файзер вакцин хийлгэсэн хүмүүст омикрон хувилбар дээр маш давуу талууд үүссэн. Энэ хоёр төрлийн вакциныг хольж хийлгэсэн хүмүүс Омикрон хувилбар туссан ч хөнгөн тусах магадлалтай. Тэгэхээр манай улсын хувьд томоохон давуу тал үүссэн.

Гуравдугаар тунгийн хамрагдалт хэр байна вэ? 

Иргэдийн идэвх нэмэгдэж байна. Нэмэлт тунд өдөрт дунджаар 20 мянган иргэн хамрагдаж байна. Арванхоёрдугаар сард зорилтот бүлгийн бүх иргэдийг нэмэлт тунд хамруулах зорилт тавьж байгаа. Хамрагдахгүй байгаа иргэд идэвхтэй хамрагдах нь зүйтэй. Вакцинд хамрагдаагүй 30-40 мянган жирэмсэн эмэгтэйчүүд бий. Мөн 12-оос доош насны 900 мянган вакцингүй хүүхэд байна. Эдгээр хүмүүс маш их эрсдэлтэй болчихоод байна. Тэгэхээр цаашдаа омикрон хувилбарын шинэ давалгаа үүсэхээс сэргийлэхийн тулд бүүстэр тундаа зайлшгүй хамрагдах шаардлагатай.Одоохондоо манайд шинэ хувилбар орж ирээгүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал. Дельтатай адилхан маш том давалгаа үүсэхээс сэргийлж бүүстэр тунд хамрагдах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд коронавирусийн маш том давлагаанд бэлдэж байна. Их британи улс халдварын улмаас зул сарын үйл ажиллагааг цуцалж магадгүй байна. Монгол улс ч бас бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022