Эрээн-Замын-Үүдээр чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажил хойшилжээ | DAAM.MN

07/12/2021 663

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн. Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн юм.

Улмаар арванхоёрдугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон талууд тохиролцсон ч одоогоор уг ажил эхлээгүй байгаа юм байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад “Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хааж, дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр хоёр тал бэлтгэлээ хангаж, хилийн зурвас дээр ачаа солилцохоор болсон ч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилж байна. Уг нь энэ сарын 5-ны өдөр нээх бүрэн боломжтой байсан. ГХЯ, ЗТЯ энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай холбогдон аль болох хурдан нээх тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь биднээс шалтгаалах зүйл бага байна” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022