Мотоциклтой малдаа явсан иргэн сураггүй алга болжээ| DAAM.MN

08/12/2021 590

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл хоёрдугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км-т Иргэн А 12 дугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12дугаар сарын 07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 240 км замыг туулан 11:33 цагт очиж иргэн А 33 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:30 түр зогсоосон. /Тухайн иргэнийг гэрээс нь хойд зүгт 1 км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын ус зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ бүрэн хөлдөөгүй буюу хөлдсөн хэсэг нь 3-5 см орчим зузаантай байна.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022