Ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав | DAAM.MN

08/12/2021 392

НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын 12 хорооны айл өрхийг хамруулан ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж, түүхий нүүрсний хяналт, шалгалт, айл, өрхийн угаар мэдрэгч, пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний “сайн карт”-ыг тус тус шалган, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Хяналт, шалгалтад Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн алба хаагч нар, гэрээт ажилтнууд хамтран оролцлоо гэж НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022