Өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчийг торгожээ | DAAM.MN

08/12/2021 1020

Австрийн Линц хотын шүүх өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан мэс засалчийг 2700 еврогоор торгох шийдвэр гаргажээ. Тухайн эмч өвчтөний зүүн хөлний оронд барууныг нь тайрсан нь хоёр хоногийн дараа ил болсон байна.

Харин өвчтөн шүүх хурлын өмнөхөн нас баржээ. Гэвч шүүхээс түүний бэлэвсэн эхнэрт 5000 еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ.

82 настай эрэгтэй /өвчтөн болон мэс засалчийн нэрийг нууцалсан байна/ Фрайштадт хотын эмнэлэгт энэ оны тавдугаар сард хэвтжээ. Түүний зүүн хөлийг тайрах ёстой байсан ч ямар нэг шалтгаанаар баруун хөлийг нь тайрсан бөгөөд хагалгааг амжилттай явуулж дууссан байна. Гэвч хоёр хоногийн дараа боолт хийх үеэр алдаа нь илэрч, өвчтөнд нөгөө хөлийг нь тайрах шаардлагатай байгааг дуулгажээ.

Шүүх хурлын үеэр мэс засалчаас яагаад буруу хөл тайрсныг асуухад “Мэдэхгүй байна” гэж хариулсан байна.

Мэс засалчийг өөр эмнэлэгт шилжүүлж, торгуулийн хагасыг төлөх хугацааг хойшлуулжээ. Эмнэлгийн  зүгээс нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гарган, хагалгааны тасагт хийх ажлын схемийг нягталж, эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулсан байна.

Эмнэлгийн практикт ийм тохиолдол маш ховор гардаг байна. Гэвч 1995 онд болсон нэгэн хагалгааны үеэр америк мэс засалч чихрийн шижинтэй өвчтөний буруу хөлийг тайрч байснаа мэджээ. Гэвч нэгэнт бараг бүх булчин шөрмөсийг нь тайрсан байсан тул хагалгааг дуусгахаас өөр аргагүй болсон байна.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022