ҮЙЛ ЯВДАЛ: “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно | DAAM.MN

08/12/2021 199

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Шангри-Ла зочид буудалд

09:00 цагт “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болно.

“Blue Sky” зочид буудалд

10:00 цагт “Нэг тархи – Нэгдсэн систем” төслийн “Онлайн бизнес төв” дэд төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх уулзалт болно.

Чингис хаан музейн 7 давхрын хурлын танхимд

10:00 цагт “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” хэлэлцүүлэг болно.

НҮБ-ын байранд

12:00 цагт Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем Монгол Улс дахь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт “Кластерчилсан хөгжлийн санаачилга” форум болно. Эдийн засгийн салбаруудыг кластераар хөгжүүлэх боломж, Танхимаас хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монголд бий болсон кластеруудын туршлагаас хуваалцана.

Хэвлэлийн хүрээлэнд

15:00 цагт “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” хэлэлцүүлэг болно.

 

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022