“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ | DAAM.MN

08/12/2021 504

ВАШИНГТОН. /CNBC/. Коронавирусний шинэ хувилбар “омикрон” дэлхийн 50 улс орон, АНУ-ын 19 муж улсад илрээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга Рошель Валеньский мягмар гарагт мэдэгджээ.

“Бид “омикрон” хувилбарын хүндийн зэргийг, мөн эмчилгээ, вакцинууд хэрхэн үйлчлэхийг үргэлжүүлэн судалж байгаа ч өмнө нь хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд “омикрон”-ы эсрэг ямар нэгэн байдлаар үйлчилнэ гэж таамаглаж байна” гэж Р.Валеньский Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентсийн ярьснаар, өнгөрсөн долоо хоногт иргэдийн вакцинд хамрагдах идэвх эрс нэмэгдэж, тухайн хугацаанд 12.5 сая орчим тун вакцин тарьсан нь тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн долоо хоногт тарьсан нийт тунгийн долоон сая нь нэмэлт тун байжээ.

Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучийн хувьд судлаачид ирэх долоо хоногийн дунд үе гэхэд “омикрон” хувилбарын талаар тодорхой мэдээлэлтэй болно гэдгийг онцолсон байна. “Бид бүх вакцины өдөөсөн эсрэг биет “омикрон”-ы эсрэг хэрхэн үйлчлэхийг судалж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022