Өнөөдөр БНХАУ-тай чингэлэгээр ачаа солилцох хамтарсан туршилт эхэлжээ | DAAM.MN

08/12/2021 540

Цар тахлын улсаас БНХАУ-аас Эрээн хотод хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэж ачаа тээвэр тасалдаад байгаа ч хоёр улс хоорондоо хэлэлцэн дундын бүсээр бараагаа солилцохоор шийдвэр гарсан юм. Улмаар энэ сарын 03-ны өдөр туршилт хийн 05-наас эхлэн чингэлэг солилцоно гэж мэдээлээд байсан ч Хятадын талд халдвар тархсан учраас хойшлуулсан. Харин өнөөдөр хоёр улсаас хамтарсан туршилт хийхээр болжээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтар мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн. Ийнхүү туршилт эхэллээ гэсэн үг. Одоо Хятадын тал цаашдаа хэрхэх тухай дүгнэлт хийж байгаа байх. Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон. Эрээнд байгаа Консулын газрынхантай холбогдоод Эрээний ардын Засгийн ордынхонтой ярилцаж, хэлэлцэнэ. Үдээс хойш шийднэ гарна гэж найдаж байна.  Дундын бүсэд байгуулсан чингэлгийн талбай нь 50 орчим чингэлгийн багтаамжтай юм билээ. Гэхдээ энэ нь эхний шатных. Цаашдаа нөхцөл байдлыг харж байгаад нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Хавраас ачааны эргэлт их болоод эхлэхээр өдөрт 100-аас дээш чингэлэг татах тал дээр анхаарна.  Айлын талаас тавьж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ковид19 халдварын нөхцөл байдлын улмаас хил гааль хаасан” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022