Б.Нандинцэцэг: Бүтэн цаг ханийг минь муулж, шургаж байж зодуулсан | DAAM.MN

08/12/2021 5544

Одоогоос найман сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 2-ний өдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч, МУ-ын Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр архидан согтуурсан үедээ Монгол Улсын Начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Д.Энхбатын хувьд тархиндаа хүнд гэмтэл авсан  бөгөөд БНСУ-д хүртэл очиж эмчлүүлсэн ч одоог хэр нь ухаан ороогүй байна.  Тухайн өдөр  Булган аймгийн ИХТ-ийн дарга Б.Гал-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарын албан тушаалтнууд улсын начин Э.Энхбаттай хамт архи ууж байах үед нь МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын даргаар ажиллаж буй Т.Ганзул нар тэдэн дээр ирсэн байна.   Улмаар тэд хамтдаа архидан согтуурч байгаад Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг үлдээгээд гарсаны дараа зодоон болж Э.Энхбат начныг хүндээр гэмтээсэн тухай мэдээллүүд хэвлэлээр гарсан.

Энэ хэрэг өдгөө хуулийн байгууллага дээр шалгагдаж буй бөгөөд Э.Энхбат начны өмгөөлөгч О.Санчирбалын хүсэлтээр хэрэг гарах үед тухайн газар байсан зарм хүмүүс санаатайгаар  хэргийн газрыг орхиж явсан гэх үндэслэлээр Засгийн газрын Хэвлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул болон Булган аймгийн ИХТ-ын дарга Б.Гал-Эрдэнэ нараас нэмэлт тайлбар мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан байна.

Мөн Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг энэ талаар өөрийн цахим хуудсандаа сэтгэгдэл оруулжээ. Тэрбээр “Балиар амьтад хүн чанар байгаа бол ганц удаа миний сайхан ханийг яаж байна гээд асуух сэтгэл алга уу. Бүтэн цаг яаж шургаж ханийг минь муулсан гэлээ айн ?. Чамд яг ямар гэм хийсэн гэж ? Б.Гал-Эрдэнэ, Т.Ганзул та хоёр хэргийн газраас ханийг минь улаан цустай нь хаяад явлуу яал аа ??? Арчаагүй дүр эсгэгч нар.” хэмээн бичжээ.

No description available.

 

 

Холбоотой мэдээ

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022

НӨАТ-ын сугалааны тохиролыг хоёр сард нэг удаа явуулна | Даам.мн

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ий

04/07/2022