Абдул Карим Халафын хэлснээр өчигдөр бүх Франц цэргүүд Иракыг орхисон | ДААМ.МН

26/03/2020 455

Парис Иракт байгаа бүх цэргээ эргүүлэн татаж, шинэ коронавирусээс сэргийлнэ хэмээн Францын арми мэдэгдлээ.

Ийнхүү бүх цэргүүдээ татах ч Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилт зогсохгүй аж. Иракын Ерөнхий сайд Адил Абдул Махдигийн төлөөлөгч Абдул Карим Халафын хэлснээр өчигдөр/2020.03.25/ бүх франц цэргүүд Иракыг орхисон гэнэ.

2014 оноос эхлэн Францын Чаммал ажиллагаа Ирак болон Сирид хэрэгжин алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг агаарын довтолгоогоор тэмцэж, цэрэг байршуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британи мөн Иракаас Багдадын засгийн газарт Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд туслах зорилготой цэргийн мэргэжилтнээс бусад бүх цэргүүдээ татсан.

Чехийн арми мөн ижил шалтгаанаар өчигдөр Иракт байсан 30 цэргээ эх оронд нь эргүүлэн авчирсан аж

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021