Самар түүж яваад ОХУ-ын талд саатуулагджээ | DAAM.MN

08/12/2021 367

Монголын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хилийг давсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан. Тэгвэл энэ талаар ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэл өглөө.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын таван иргэн автомашинтай улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагджээ.

Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон байна.

2021 оны 1, 2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485, мөн 11, 12 дугаар сард хил орчмын дэглэм зөрчсөн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.

Эх сурвалж: ХХЕГ

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022