ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын мэс заслын амны хаалт хандивлажээ | DAAM.MN

08/12/2021 442

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105 000 ширхэг мэс заслын амны хаалтыг хандивлажээ.

Энэ үеэр  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч  Регина Рутенберг “ХБНГУ нь Ковид-19 цар тахлын үед санхүүжилтийн хувьд идэвхтэй ажиллаж байна. Герман улс өнгөрсөн хугацаанд Ковакс хөтөлбөрт нийт нэг тэрбум еврог зарцуулсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2021 оны эхээр хамрагдсан. Өнөөдөр бид бүхэн ХӨСҮТ-д нийт 33 мянган ам доллларын хандивыг гардуулж байна” гэлээ.

Түүнчлэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Ковид-19 цар тахлын эхэн үеээс тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-д талархал илэрхийлж байна. 2020 оны эхэн үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал байсан ба энэ үед яаралтай түргэн тусламжийн сургах багийг Герман улсаас Монгол руу илгээсэн. Ковид-19 цар тахлын эхэн үеээс ДЭМБ нь халдвар хамгааллын дэглэмийн гол зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана” хэмээлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022