Чойжин ламын сүм музейг ирэх жилд бүрэн сэргээнэ | DAAM.MN

09/12/2021 351

“Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт” хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд, сүм хийдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн хүрээнд  дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлалтын олон улсын туршлага, сэргээн засварлах үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэргийг хэлэлцсэн юм.

Чойжин ламын сүм музейг ирэх жилд бүрэн сэргээнэ

Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, доктор М.Оюунтулга “Монголд дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт хийх боловсон хүчин дутмаг Учир нь соёлын биет өвийг сэргээхэд олон төрлийн судалгаа шинжилгээ хийх шаардлага тулгардаг. Гэвч судалгаа, сэргээлт хийх лаборатори, тоног төхөөрөмж зэрэг олон нөхцөл байдал дутмаг байгаа тул биет өвийг сэргээн засварлахад асуудал их гарч байна. Иймд олон улсын мэргэжлийн судлаачтай хамтарч хадгалалт, хамгаалалтын арга зүйг Монголд нутагшуулах, олон улсын стандартыг бий болгох зорилготой байна” гэлээ.

Чойжин ламын музейн захирал Д.Отгонсүрэн “Музей нь түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан, сурталчлах үндсэн үүрэгтэй. Чойжин ламын сүм музейн хувьд 1960-аад оноос одоо хүртэл бүрэн сэргээн засварлалт хийгдээгүй ирсэн. Харин ирэх жилд музейг бүтнээр нь сэргээн засварлах төсөв батлагдаж дахин сэргээх боломж олдож байгаад баяртай байна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022