Н.Түвшинбаярт харгис хэрцгийгээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ | DAAM.MN

09/12/2021 1965

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Д.Түвшинбаярт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1- 2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэхээр онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Холбоотой мэдээ

Ачааны автомашин осолдож 16 тонн түлш асгарсныг аюулгүй болгожээ |DAAM.MN

Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замын уулзварт 16 тонн авто цистерний 16 то

21/01/2022

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ | DAAM.MN

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбая

14/01/2022

Сахилгын зөрчил гаргасан шүүгч нарын асуудлыг хэлэлцэж байна | DAAM.MN

Өнгөрсөн оны нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ы

14/01/2022