Ж.Отгонболд: Нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээний зургаан хоногийн нөөцтэй байна | DAAM

09/12/2021 104

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр өгсөн мэдээллийн үеэр НЭМГ-ын дэд дарга Ж.Отгонболд урвалж оношлуурын нөөц, дархлаажуулалтын явцын талаар танилцуулав.

Тэрээр “Нийслэлд одоогийн байдлаар 32 эмнэлэгт коронавирусийн халдвартай 1725 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3993 хүн гэрээр хянагдаж байна. Мөн ойрын хавьтал болсон 4935 иргэн бий. Биеийн байдал нь маш хүнд хүний тоо 69 байна. Орны эргэлтийн хувьд эмнэлэгт хэвтэлт багасаж, эмнэлгээс гарах тохиолдлын тоо өссөн. Нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээний зургаан хоногийн нөөцтэй байна. Нийслэлийн хэмжээнд 171 хороо, явуулын 37 баг гээд нийтдээ 225 багаар 924 эмч ажилчид дархлаажуулалтыг хийж байна. Нийслэлийн нийт хүн амын 74.9 хувь нь нэгдүгээр тунд, 71.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд 26.8 хувь нь хамрагдаад байна.Сүүлийн долоо хоногт их дээд сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэмэлт тунд маш идэвхтэй хамрагдаж байна. 12 дугаар сарын 15 гэхэд зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунгаар дархлаажуулна гэсэн зорилтдоо хүрэхэд ойрхон байна” гэв.

Холбоотой мэдээ

Иргэдийг шахмал түлшээ гялгар уутанд хийж түлэхгүй байхыг анхааруулж байна | DAAM.MN

Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж

21/01/2022

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ | DAAM.MN

АНУ тэргүүтэй найман орон БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг б

21/01/2022

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ | DAAM.MN

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээ

21/01/2022