Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогджээ | DAAM.MN

09/12/2021 440

Германы Канцлерын албан тушаалыг 16 жилийн турш хашсан Ангела Меркелийн халааг Олаф Шольц авлаа.

Тэрбээр лхагва гарагт явуулсан парламентын санал хураалтаар дараагийн Канцлераар сонгогдож, Ерөнхийлөгч Франк-Уолтер Штайнмайер түүнийг тус албан тушаалд албан ёсоор томилжээ.

Социал-демократ намын дарга, өдгөө 63 настай О.Шольц нь Гамбург хотын даргын албан тушаалыг 2018 он хүртэл хашиж, түүнээс хойш Сангийн сайд, дэд Канцлераар ажилласан юм.

Одоо тэрбээр Социал-демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан намын бүрэлдэхүүн бүхий гурван намын эвслийг удирдана.

Шинэ Засгийн газрын хувьд эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоо тэнцүү байх төлөвтэй байна. Тухайлбал, Ногоон намын дарга Анналена Бурбокийг Гадаад хэргийн сайдаар томилохоос гадна Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг эмэгтэй хүн хашиж магадгүй байна.

Засгийн газар коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нийгэм, орлогын ялгааг багасгах чиглэлд хүчин чармайлт гаргахыг зорьж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022