Авлига авсан этгээдийг бүх насаар нь нийтийн албанд томилохгүй байх хууль боловсруулжээ | DAAM.MN

09/12/2021 338

Нийгмийн хөгжлийг хамийн ихээр хойш татаж байгаа гэмт хэрэг нь авлига, албан тушаалын хэрэг гэж тооцогддог. Тийм ч учраас авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тооцох хариуцлага, ялын бодлогыг чангатгах арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал ХЗДХЯ-наас боловсруулж УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд авлига авсан нь тогтоогдож шүүхээр ял шийтгэгдсэн иргэнийг бүх насаар нь нийтийн албанд томилохгүй байх тухай заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтны нийтийн албанд томилогдох эрхийг дээд тал нь найман жилээр хасдаг байсныг өөрчилж бүх насаар нь хязгаарлах заалтийг хуулийн төсөлд тусгажээ.

 

Холбоотой мэдээ

“Таван толгой түлш” ХХК- ийн баруун үйлдвэрийг агуулах болгож, тухайн газарт НОГООН ТӨГӨЛ байгуулна | DAAM.MN

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн нэг жилийн дунджаас өндөр гарч, утаа нэмэгдэж бай

21/01/2022

Ядуурлыг тогтоох “террорист” аргачлалаа зогсоогооч А.Ариунзаяа сайд аа ! | DAAM.MN

Монголын төр иргэдээ ядуу байлгах, ядуу байдалд нь дасгах “террорист” бодлогыг хэрэгжүүлсээр иржээ.

20/01/2022

Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ | DAAM.MN

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбая

14/01/2022