Маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ | DAAM.MN

09/12/2021 3007

Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр буюу /2021.12.8/ хил дээр очиж газар дээр нь ажиллаж туршилт хийсэн байна. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:

Тэрбээр: Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан байгаа 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Туршилт хийсэн учир логистик дээр туршсан хоёр чингэлгийн хувьд ачаатай байсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг байхгүй. Монголоос л хамааралтай даалгавар байна.

Харин Солонгосоос ирж байгаа каргоны хувьд Тяньжин дээр саатсан. Нийт 4800 гаруй чингэлгийг татах шаардлагатай. Өдөрт гурван чингэлэг татахад хоёр чингэлэг тогтмол нэмэгдэж байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022