“Ууртай” сайд Н.Уртнасан БОАЖЯ-ыг “шударга бусын хонгил” руу чирж байна | DAAM.MN

09/12/2021 1137

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй танхимаас хамгийн их хэл ам таталж, хэвлэлээр цоллуулж буй нь БОАЖын сайд Н.Уртнасан. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын сонгуульт ажилд нь тусалж, дагаж гүйснийхээ шагналд сайдын суудалд заларсан гэхэд үнэнээс зөрөхгүй.  Үнэхээр ч тэрбээр Ч.Ундрам гишүүний сонгуулийнх нь компанит ажлын менежерээр ажиллаж байгаад гэнэтхэн л төрийн сайд болчихсон сүйхээтэй нэгэн.

Гэхдээ яам удирдаад улс орны байгаль орчны асуудлыг шийдвэрлэж, аялал жуулчлалаа хөгжүүлээд, алаад өгөх нь юу л бол. Ковидын үе таарч жуулчид ч байхгүй, хил гааль ч эзгүй шахам байгаа нь Н.Уртнасан сайдын  аз гэх үү энэ салбарынхны эз гэх үү бүү мэд.

Байгаль орчин, аялал жуучлалын салбарыг манлайлах нь байтугай энэ салбарт нэг ч өдөр ажиллаж үзээгүй эрхэм сайдын талаар гарч буй таагүй мэдээллүүд цөөнгүй. Ямар сайндаа л яамныхаа ажилчидтай хурал хийхдээ элдвээр харааж загнадаг, хурлын өмнө ажилчдынхаа утсыг нь хүртэл хурааж авдаг гээд төрийн яамыг хувийн байгууллага шигээ санаж дураараа авирладаг тухай мэдээллүүд ч өмнө бишгүй гарч байв.

Тэгвэл түүний удирдсан БОАЖЯны ажил урагшлахаасаа илүүтэй балран доройтож хамгийн хүнд сурталтай яамаар тодорчээ. Тухайлбал “Авлигын эсрэг үндэсний чуулган”-аас 2021 оны шударга байдлын индексийг олон нийтэд танилцуулсан Энэхүү индексийг Үндэсний хөгжлийн газар 81.4 оноогоор тэргүүлжээ. Харин төрийн яамд дундаас БОАЖЯ 66.1 оноогоор сүүлээсээ гуравдугаар байрт бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл БОАЖЯыг үйл ажиллагаа нь шударгаар явдаггүй, хамгийн хүнд сурталтай яам гэж тодорхойлсон нь энэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төрийг, МАНыг авлигачдаас салгахаар авлигын эсрэг тэмцэж эхэлснээ зарлан тунхаглаад буй. Гэвч түүний танхимд багтсан Н.Уртнасан сайдын удирдаж буй БОАЖЯ авлига, шударга байдлын индексээрээ сүүл мушгиж байгаа нь Л.Оюун-эрдэнийн танхимыг “шударга бусын хогил” руу чирж байна гэлтэй.  

Холбоотой мэдээ

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагналаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц

12/09/2022

Жүжигчин О.Долгор УДЭТ-ын жүжигчин болжээ| DAAM.MN

Дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин бол

12/09/2022

Улсын заан Б.Серик Ногооннуур сумын 70 жилийн ойд түрүүлжээ| DAAM.MN

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнг

12/09/2022