Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

09/12/2021 745

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, үүнд эмэгтэйчүүд багагүй үүрэгтэй оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож дэмжсэн эмэгтэйчүүдийн хувьд хариу нь хүнд тусаж байгаа харамсмаар мэдээлэл ВВС цахим хуудаст нийтлэгджээ.

Тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон хэргээр 10200 гаруй хүн баригдсан бөгөөд тэдний 2000 гаруй нь эмэгтэйчүүд байсан аж. Тэдгээр эмэгтэйчүүд хоригдож байхдаа сэтгэл санаа, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар уг нийтлэлд бичжээ. Тодруулбал, оны эхээр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр баригдан хоригдсон таван эмэгтэй дээрхийг үзэж туулсан ба Төрийн эргэлтийн дараа 10200 энгийн иргэн баригдсаны 2000 гаруй нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний найм нь хоригдож байхдаа нас барж, дөрөв нь байцаалтын төвд эрүүдэн шүүлтийн улмаас нас баржээ.

Цэргийнхэн төрийн эрхийг авсныхаа дараа эсрэг талынхаа хүмүүсийг ангуучилж, шүүхээр оруулалгүйгээр гэсгээн цээрлүүлэх ажиллагаа явуулсан ба улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг (AAPP) хэмээх байгууллагын гаргасан тооцоогоор, энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар Мьянмарт дээрх гэсгээн цээрлүүлэх ажиллагааны золиос болж 1398 энгийн иргэн амиа алдсаны 93 нь эмэгтэйчүүд байжээ.

Холбоотой мэдээ

Оросын хакерууд Япон руу халдлага үйлдсээр байна | DAAM.MN

Япон улс Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжсэн байр суурьтай байна. Тиймээс Оросын хакерууд Яп

12/09/2022

Хятадад хамгийн халуун зун болжээ | DAAM.MN

Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн хал

12/09/2022

Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна | DAAM.MN

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын ча

12/09/2022