Д.Зүмбэрэллхам шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгогдлоо | DAAM.MN

10/12/2021 465

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталснаас гадна тус зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлджээ. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасны дагуу нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчид хоёр удаа санал тэнцсэн тул санал хураалтыг гурав дахь удаа зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 12 дахь даргаар Дорждамбын Зүмбэрэллхамыг олонхын саналаар сонголоо.

Мөн тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгийг батлах, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022